Мөрөөдөл Зуслан
2013 оноос хойш Батсүмбэрт жилийн турш үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн хөгжлийн цогц зуслан. Хүсэл мөрөөдөлтэй хүүхэд — Монголын ирээдүй.
Цахим сургалт
Танилцуулга
Улаанбаатар хотоос 75 км зайтай, Төв аймаг Батсүмбэр сумын байгалийн сайхан орчинд жилийн турш үйл ажиллагаа явуулдаг цогц зуслан.
Хүсэл мөрөөдөлтэй хүүхэд — Монголын ирээдүй
“Мөрөөдөл олон улсын хүүхдийн төв” ТББ 2013 оноос хойш хүүхдийн хувь хүний хөгжил, танин мэдэхүй, байгаль орчин, урлаг, спортын олон төрлийн хөтөлбөрийг зуслан болон сургуулийн орчинд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.
2013 оноос хойш · 12 зуны ээлж · нэг ээлжид 300 хүүхэд · Улаанбаатараас 75 км
Яагаад Мөрөөдөл зуслан?
Хөтөлбөрийн олон талт байдал — Business Kids/Teens, манлайлал, SEL, амьдрах ухаан, урлаг, Dream League, Dream Volley зэрэг спортын хөтөлбөрүүд.
Цогц үйлчилгээ, жилийн турш — зуны 12 ээлж, өвлийн зуслан, Day camp, School camp, байгууллагын сургалт — улирал бүр.
Байгалийн цэвэр орчин — Батсүмбэрийн ой, уулс. Хүүхдийн гар утсыг зуслангийн оффист хадгалж, дэлгэцгүй өдрүүдийг өнгөрүүлнэ.
Аюулгүй, анхаарал халамжтай — эмч, харуул хамгаалалт, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол, хавраас бэлтгэгдсэн бүлгийн багш нар.
Хөнгөлөлт: ээлж бүрийн эхний 15 хүүхдэд “Эртэч шувуу” хөнгөлөлт; нэг айлын 2 хүүхэд −5%, 3 хүүхэд −10%; давтан ирж буй 2 дахь жил −5%, 3 дахь жил −10%; найзуудаараа 3–9 / 10–19 / 20–50 хүүхэд −3/5/10%.
Манай салбарууд
Танхимын салбарын мэдээлэл оруулаагүй байна. Сургалтын хэлбэрийг тухайн сургалтаас шалгана уу.
Зургийн цомог
Сургалтууд
Суралцагчдын сэтгэгдэл
Суралцагчдын дуу хоолой0 сэтгэгдэл
Мэдээ, нийтлэл
Энэ байгууллагын мэдээ хараахан нийтлэгдээгүй байна.
